НИЙТЛЭЛҮҮД
МАХН-ын PR-ийн БАГ
2012 оны 5 сарын 7

Ялагдсан нэр дэвшигч 28-аас дээш хувийн санал авсан л бол намын лист рүү гулсч сонгогдох заалтыг Цэц хүчингүй болголоо. Хаалгаар хөөгдөж гарсан хүн УИХ-д тооноор орж ирэх боломжийг хааснаар Сонгуулийн хууль улам сайжирлаа.

Дэлгэрэнгүй үзэх >
Монголын нүүрсийг ороосон ДОРНЫН ЛУУ
2012 оны 4 сарын 26

Эдийн засагт, тэр дундаа уул уурхайд төрийн оролцоог аль болох багасгах ёстой гэж манайхан номлодог. Тийм л байх. Тэгсэн хэрнээ манай улсын төрийн оролцоо багасч, гадаад улсын төрийн оролцоо нэмэгдээд байдаг нь сонин. Монголын л онцлог байх гэмээр. Баялгийн эзэд нь дотроо хэрэлдээд, тэр хойгуур нь гаднынхан баялагт нь эзэн сууж дураараа зарж эзэмшиж, мөнгө босгох юм.Тэгсэн атлаа гаднын­хантай өрсөлдөж яваа үндэсний компаниудаа, өрсч лиценз авсан монголчуудаа илүүд үзнэ. Хуйвалдаж авсан лицензийг нь хураана гэж улстөржинө, хятадуудад зарчихна гэж хардана.Монголчуудын “тамын тогоо”-ны үлгэр нь энэ байх гэмээр.

Дэлгэрэнгүй үзэх >
Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших боломжтой юу
2012 оны 4 сарын 23

Н.Энхбаярыг баривчлахад улс төрийн захиалга байсан үгүйг мэдэхгүй. Харин баривч­лагдаагүй бол улс төрийн зарим үйл явдал өрнөх нь тодорхой байлаа. МАН-ын удирдах зөв­лөлийн нэгэн хурал дээр У.Хү­рэлсүх “хэрвээ Н.Энхбаярын МАХН-тай эвсч сонгуульд ор­вол бид тусдаа нам байгуулна” гэж мэдэгджээ.

Дэлгэрэнгүй үзэх >
Үнэний өмнө үгэн сум хүчгүй
2012 оны 4 сарын 11

Хувьсгалыг ухаантнууд хийж, үр дүнг нь адгийн шаарууд хүртдэг гэж үг бий. Тийм, үгүйг мэдэхгүй. Шинжлэх ухаанаар батлах боломжгүй. Практикаар батлагдсан нь бас үгүй. Харин би нэг зүйлийг баттай мэднэ. Мэдэрч амьдарч байгаа учраас баталж бас чадна.

Дэлгэрэнгүй үзэх >
Хэвлэлийн эздийн УИХ-д нэр дэвших эрхийг түдгэлзүүлье
2012 оны 4 сарын 4

Ардчилсан нийгэмд хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй. Гэтэл манай дарга нар, ялангуяа улстөрчид гахай илүү эрхтэй гэдэг шиг энгийн иргэдээс илүү эрх эдэлдэг. УИХ-ын гишүүн хүн үйлдэл дээрээ гардуулаагүй л бол гэмт хэрэг үйлдсэнд  тооцохгүйгэж парламент нь хууль баталсан.

Дэлгэрэнгүй үзэх >
Женко, MCS хоёр
2012 оны 3 сарын 28

Зундаа олон хүн “Цонжин бол­дог”-т очдог. Очих бүртээ  эзэн Чин­гисийн морьт хөшөөг хараад  сүрд­дэг. Их хаа­ны бага залуудаа ташуур олсон гэх түүхэн газар нь босгосон энэ бай­гууламжийг  “дэлхийд хам­гийн том морьт хөшөө” гэдгээр хэн хүнгүй бахарх­даг. Монгол хүн бүр их түү­хэ­э­рээ омогших, гаднын жуулч­дад гай­хуу­лан үзүүлэх түүхийн дурс­гал бү­тээс­­нийх нь төлөө Женко \Х.Баттулга\-д талархдаг, баярладаг.

Дэлгэрэнгүй үзэх >
Долдугаар сарын 1-нээсээ ч дор ШҮҮХИЙН ЭМГЭНЭЛ
2012 оны 3 сарын 22

2008 оны долдугаар са­рын 1-ний жагсаалыг зохион байгуулсан нь одоо шүүгдэж байгаа цагдаагийн удирд­лагууд яавч биш. Энэ бол хэн бүхний өмнө ил байгаа хөдөлш­гүй үнэн. Жагсаалыг үймээн болгосон нь цагдаа бол бүр биш. Мөргөлдөөнийг намжаах гэж, тараах гэж нүц­гэн гараараа тэмцсэн манай үеийн баатрууд нь харин ч өнөө муу цагдаа нар. Гэхдээ  ардчилсан нийгмийн полиция нар жагсаалыг тараахдаа хуучны үеийн милиция шиг хандсан, аашилсан, аягласан. Энэ үеэр дөрвөн энгийн иргэн бууны суманд амиа алдсан нь баттай үнэн билээ.

Дэлгэрэнгүй үзэх >
Сү.Батболд Тавантолгойн лицензээ ард түмэнд өгсөн үү, Ардын намдаа өгсөн үү
2012 оны 2 сарын 10

Ерөнхий сайд Сү.Батболдоос асуух юм байна. Тавантолгойн лицензээ ард түмэнд өгсөн үү, Ардын намдаа өгсөн юм уу гэж. Та өөрөө бол ард түмэндээ өгсөн, охиноо хадамд гаргадаггүй ааштай эцэг шиг хэдэн жил хав дарж байгаад өгсөн гэдэг. Цаасан дээр буулгасан анхны хувилбараар  тийм л байх. Гэтэл бодит байдал дээр Тавантолгойн орд өнөөдөр юунд зориулагдаж, хэний “хөзөр” болж байна вэ.

Товчхондоо бол Тавантолгойн орд өнөөдөр хоёр намын сонгуулийн бэлэн мөнгөний амлалтаас амсуулах, улстөрчдийн дараагийн сонгуулийн бэлтгэлийг хангах сурталчилгаанд л зориулагдаж байна. Төр өөрөө тус ордын нүүрсийг түүхийгээр нь зарж олсныгоо сар бүр 21 мянган төгрөгөөр тараадаг. Эрх баригчид үүнийгээ “сонгуулийн амлалтаасаа 500 мянгыг нь бэлнээр өгч байгаа” гэх.

Дэлгэрэнгүй үзэх >
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой