Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
​Дархан аварга Г.Өсөхбаяр: Хууль, дүрмээ баривал би зүүнийг магнайлна, маргаангүй



Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяртай ярилцлаа. Улсын наадам дөхөж, зүүн барууныг хэн нь магнайлах тухай маргааны ид үед аваргын амнаас сонссон яриа “амттай” төдийгүй, бас баттай эх сурвалж юм. Түүний бөхийн гал дээр очиж хийсэн ярилцлагын үеэр Өсөхөө аварга өмнө нь төдийлөн дэлгээгүй зарим нэгэн нууцыг ч ярив.



-Наадмын бэлтгэл ямархуу байна вэ, аварга аа?

-Манай Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээнийхэн маань “Монгол Номадик” амралтад бэлтгэлээ базааж байна. Хоёр дахь жилдээ энд гарч байгаа юм. Энэ жил зургаадугаар сарын 17-ны үед гарч ирсэн. 70 орчим бөх бэлтгэл хийж байна. Би аймгийнхаа бөхчүүдийн галаас гадна Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооныхоо бөхчүүдийг ахалж гардаг. Тэд маань энүүхэнд, урд давааны цаана байгаа. Хоёр галын дунд гүйгээд, хажуугаар нь өөрийнхөө бэлтгэлийг базаагаад л явж байна.

-Танай галд танаас доош улсын цолтой бөхчүүд гэвэл хэн хэн байна, ер нь бөхчүүдийн өнгө ямар байна вэ?

-Төрийн наадам жилдээ ганц удаа болдог учраас бөх болгон л түрүүлэх, цолоо ахиулах, урамтай сайхан барилдах гэж бэлтгэлээ хийдэг. Улсын наадамд барилдана гэдэг бол бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр дүнг үзэх, яаж хөдөлмөрлөснөө ард түмэндээ харуулах асар том хариуцлага. Тийм учраас бөх болгон хичээдэг, манайхан ерөнхийдөө сайн байгаа.

Улсын том цолтой бөхчүүд гэвэл Рагчаа гарьд, Санжаадамба заан, Мөнгөнцоож харцага, Батбаяр харцага, Пүрэвдагва начин байна.

-Та өөрөө наадамд зодоглох уу?

-Би барилдана аа.

-Дархан аварга А.Сүхбат бас барилдана гэсэн. Та энэ мэдээг яаж хүлээж авч байгаа вэ?

-Өнгөрсөн жил бид хоёр нэг өдөр дархан аварга цол хүртэж хамтдаа баярласан. Шагналаа авчихаад зэрэгцээд зогсож байхдаа Сүхбат маань “найз нь энэ жил наадамдаа барилдана” гэж хэлж бас баярлуулсан. Энэ жил ч гэсэн барилдана гэсэн мэдээг сонсоод баяртай л сууж байна.




Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.