Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 22 цаг 45 минут
“Шударга ёс” эвсэл: Сөүлээс шийдвэр хүлээж байна



Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь хаврын улстөрийг илүү хөдөлгөөнд орууллаа.Энэ үйл явдлын сүрэнд Тавантолгойн сэдэв бүдгэрэв.Ус, цаг уурын хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна гэдэг шиг “Дубайн гэрээ”-г тойрсон хэт халуурал улстөрд өрнөж болзошгүйг зарим эх сурвалж мэдээллээ.

Үнэндээ бол Оюутолгойн баялгийн 80 хувийг эргэлтэд оруулах төслийг эхлүүлэх болсон нь сайн мэдээ. Эсэргүүцэх нэг ч хүн байхгүй. Харин:

  1. Дубайд гарын үсэг зурсан баримт бичиг нь төлөвлөгөө юу, гэрээ юү
  2. Хэрвээ төлөвлөгөө юм бол асуудал буруугаар эргэж олон улсын арбитрт очлоо гэхэд 2009 оны гэрээнээсээ илүү үйлчлэлтэй байхгүй гэсэн баталгаа байгаа эсэх
  3. “Дубайн гэрээ”-гээр авч байгаа зургаан тэрбум доллар зээл үү, эсвэл хөрөнгө оруулалт уу
  4. Энэхүү зургаан тэрбум долларын хэдийг далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах, энэ мөнгөнөөс хөрөнгө оруулагчид ил уурхайд зарцуулсан зардлаа нөхөж авах эсэх
  5. Далд уурхайн бүтээн байгуулалтын зээлийг авахдаа Оюутолгойн ордын тусгай зөвшөөрөл буюу гурван лицензийн нэгийг олон улсын банкуудын барьцаанд тавьж буйгаа Ерөнхий сайд мэдэгдсэн. Яг нэг үү, гурвуулаа юу. Ер нь лиценз тавихад Монголын талд ямар эрсдэлүүд ирж болох
  6. Зургаан тэрбум доллар бол Оюутолгой компани дээр авч байгаа зээл. Тийм учраас манай улсын 34 хувийн эзэмшилтэй тус компани зээлээ төлж дууссаны дараа ашиг буюу двидент хуваана. Тэгэхээр 34 хувьдаа ашиг хүртэх 2009 оны гэрээгээр заасан хугацаа хэдэн жилээр хойшилж байгаа
  7. Оюутолгой төслийн мөнгө Монгол Улсын банкуудаар дамжих эсэх
  8. Ер нь 2009 оны гэрээ, “Дубайн гэрээ” хоёрын аль нь илүү үйлчлэлтэй, аль нь хүчтэй вэ. 

Үргэлжлэлийг iToim.mn сайтаас уншина уу.

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.