Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
Ерөнхийлөгч цензургүй ярихын үнэ цэнэ



Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орж цензургүй ярьжээ. Ерөнхийлөгч, сэтгүүлч хоёр ямар байсан тухай бичихгүй, хуучирсан сэдэв. Сэтгүүлч сайн асуусан, Ц.Элбэгдорж “алуулсан”, Ерөнхийлөгч мундаг ярьсан, сэтгүүлчийн асуулт муу байсан гэхгүй, хэлбэр чухал биш.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цензургүй ярьдаг, бас цензургүй эрх чөлөөтэй хүн мөн үү гэдгийг эргэцүүлье. Ц.Элбэгдорж гэж хувь хүн нь цензургүй ярьдаг, цензургүй эрх чөлөөтэй байж болох л байх. Харин Монгол Улсын төрийн тэргүүн, улсын Ерөнхийлөгч бол үг нь цензуртэй, эрх чөлөө нь хязгаартай байдаг. Яагаад гэвэл, хувь хүнээрээ Монгол Улсыг, Монголын ард түмнийг төлөөлдөг цорын ганц албан тушаалтан бол Ерөнхийлөгч. Тиймээс л төрийн тэргүүн гэдэг бөгөөд түүнийг ард түмний / сонгуулийн насны/ 51-ээс дээш хувийн саналар сонгодог юм.

УИХ хууль тогтоох дээд байгууллага мөн боловч бүхлээрээ байж Монголын ард түмнийг, төрийг төлөөлнө. Түүнээс бус, намын жагсаалтаар, эсвэл 30 мянган хүний саналаар УИХ-д орж ирсэн төрийн түшээ ганцаараа ард түмнийг битий хэл, парламентыг ч төлөөлөхгүй. Тэр хүн сонгогдсон тойргоо л төлөөлнө. Тухайлбал, УИХ-ын гишүүн бие даагч гишүүд “ард түмний нэрийн өмнөөс ярьж байна, ард түмэн тэгж үзэж байна” л гэх юм. Гэтэл бодит байдал дээр тэд гурвуулаа нийлээд ч Монголын ард түмнийг төлөөлөхгүй. С.Ганбаатар УИХ-д сонгосон Дархан-Уулынхнаа, Х.Болорчулуун Дорнодын иргэдээ төлөөлж ярих, дуугарах эрхтэй. С.Ганбаатар ганцаараа байтугай, түүнийг парламентад илгээсэн Дарханынхан хүртэл ард түмний нэг хэсэг болохоос нийт Монголын нийт ард түмний төлөөлөх эрхгүй, тийм хуульгүй.




Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.