Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Р.Амаржаргал: Үнэндээ Бат-Үүлээс өөр хүн харагдахгүй байна
2015 оны 3 сарын 4 [Уншсан тоо: 75908]


УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.

-Та сүүлийн үеийн тоо харсан уу. Нэгдүгээр улирлын дүн гарсан байх. Эдийн засгийн өнөөгийн дүр төрх ямархуу байна вэ?

-Төсвийн гүйцэтгэлтэй холбоотой нэгдүгээр улирлын Сангийн яамны мэдээг харсан. Зардал талдаа 15-20 хувийн дутагдалтай яваа. Санхүүжилт тэр хэмжээгээр хийгдээгүй хэрэг. Орлогын гүйцэтгэл ч мөн 20 орчим хувиар дутуу байна. Ер нь өнгөрсөн оны төгсгөлд байсан эдийн засгийн хандлага тэр чигтээ байна. Дээрдсэн юм харагдахгүй байгаа. Санаа зовоож байгаа нэг асуудал бий. Засгийн газар Олон улсын валютын сантай хамтарч нэг хөтөлбөр хэрэгжүүлэх гээд байх шиг байгаа юм.



-“Стэнд бай” гэж үү?

-Тийм, тэрний сценарийг харахаар жаахан гунигтай, гунигтай юм бий. Тэнд, эдийн засгийн өсөлтөө бууруулж, үнийн өсөлтөө өсгөж тооцчихож байгаа юм. Зардлыг 30 хувь гэж бидний тооцож байсныг бүр багасгаад 26 хувь болтол бууруулна гэсэн байна. Нэлээд хатуухан арга хэмжээнүүд төлөвлөсөн байна лээ шүү.

-Гэхдээ шийдээгүй байгаа биз дээ?

-Шийдэх юм байна гэж би ойлгоод байгаа.

-Шийддэг эрх нь Засгийн газарт байна уу, УИХ-д байна уу?

-Засгийн газарт.

-Төв банк болохоор “хэрэггүй” гэж байгаа гэсэн.

-Миний сонссоноор “Стэнд бай” руу орох хэрэггүй гэж Төвбанк анх хэлсэн юм билээ. Гэхдээ яаж ч магадгүй, одоо байгаа Монголбанкны ерөнхийлөгч ч бас л хувирамтгай товарищ шүү дээ.

-Хэрвээ энэ хөтөлбөрт орвол доллар 2045 төгрөгтэй тэнцэнэ гэж Монголбанк мэдэгдсэн байна лээ. Үнэхээр тийм эрсдэл бий юү?

-“Стэнд бай”-д орох зорилгоо юу гэж тодорхойлж, яаж төлөвлөхөөс л хамаарна. Улсын төсвийн алдагдлыг барьж байхын тулд орлогыг нь нэмэгдүүлэхэд ийм ийм арга хэмжээнүүд авна, зардлыг ингэж ингэж бууруулна, энэ тохиолдолд улсын төсвийн алдагдал “х” гэсэн тоон дээр ирнэ, ингэснээр долларын ханшийг “у” гэсэн хязгаарт барина гэсэн хэд хэдэн хувилбарууд гаргаж ирээд тэдэн дундаасаа хамгийн ашигтайг сонгох учиртай юм. Шууд Олон улсын валютын сантай хамтарч ажиллана, “Стэнд бай” руу орно гэдэг маань саяын хэлдэг тооцооллыг монголчууд бид өөрсдөө биш, валютын сангийнхан өөрийнхөө тооцоон дээр тулгуурлаж тогтоож өгнө гэсэн үг. Бид Монголбанк, Сангийн яамаа гадаадынхны мэдэлд өгчихөж байгаа юм. Бүдүүн тоймоор хэлбэл, уучлаарай, бид нар удирдаж, залж чадахгүй байна, мэдэхгүй байна, бидэнд мөнгө хэрэгтэй байна, тийм учраас Монголбанк, Сангийн яамныхаа эрх мэдлийг та нарт өгч байна, манай эдийн засгийг залж зохицуулаад өгөөч гэж байгаатай л адилхан.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn