Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 15 цаг 1 минут
Сайжирдаг л юм бол Ч.Сайханбилэгийг ч огцруулъя



Улстөрч Ч.Сайханбилэгийг сэтгүүлчид магтан дуулахгүй. Тэгэх шалтгаан бидэнд байхгүй. Өөрийгөө магтуулах шаардлага түүнд байдаг, үгүйг мэдэхгүй. Харин Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зарласан зарим бодлогыг дэмжих бодитой шалтгаан байгааг бусдын жишээгээр өгүүлье. Хэрвээ улстөр шатар тоглох урлаг юм бол булхайцахгүй, буцаж нүүхгүйгээр урагшлах Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн санаа цаашид жишиг болж явах ёстой юм.



Жишээ 1.

Бидний сайн мэдэх, Монголыг минь 200 гаруй жил колончилсон манж үн­дэстнийг устгахад халамжийн бод­лого үнэтэй “хувь нэмэр” оруулжээ.  Хятадын төрийн нэгэн түшмэл Манжийн хааны дэргэд шадарлаж гурван заалттай хууль санаачилж хэрэгжүүлэв. Нэгд, манж хүн тэнгэрийн гаралтай учир энгийн иргэн бус, заавал ноён байх ёстой. Нэг тосгонд хоёр ноён байх боломжгүй учир манж эр бүр өөр өөрийн тосгон, албатай болж Хятадын нутгаар тархан суурь­шиж, харин Манжийн нутаг эзгүйр­чээ. Хоёрт, манж хүн тэнгэрийн хүү юмбол хар ажил хийхгүй, бас насан туршдаа цалин пүнлүүтэй байхаар хууль­чилжээ. Удалгүй газарт ажиллах манж хүн үгүй болж бүх ажлыг нь хятадууд хийдэг болов. Гуравт, манж эр хүн нэгэнт тэн­гэрийн гаралтай учир гур­ван хятад хүүхнийг ямар ч инж төлөлгүйгээр өөрийн хүслээр эхнэрээ болгон авч бо­лохыг дархлав. Тэр үеийн Хятадад сайхан хүүхнийг эхнэрээ болгоход их мөнгө төлдөг ёс байсан  ч  манж эр хүнд энэ ёс хамаарахгүйг хууль­чил­сан байна. Хэдэн жилийн дараа хятад хүүхэд олноор төрж манж эрийн удам тасарчээ. Манж хүнийг “бур­хан мэт шүтэж”  тэднийг хавт­гай­руу­лан ха­ламжлах хуулийг гаргасан тэр түш­мэлийг Хятадын ард түмэн ур­ваач, шарваачаар нь дуудан үзэн ядаж байсан ч 100 жилийн дараа л  түү­ний энэ их ухааныг ойлгожээ. Учир нь тэр үед манж  үндэстэн хавт­гайр­сан ха­лам­жийн бодлогод уусан алга бол­сон байлаа. Америкийн ин­диа­нуудын, Австралийн аброге­нуу­дын түүх ч иймэрхүү, устгаж буй зэв­­сэг нь ч хавтгайрсан халамжийн бод­лого юм. Эзнээ олсон халамж хэ­рэгтэй ч, хавтгайруулж, хэмжээг нь хэт­­рүүл­бэл колончлох, үндэстнийг мө­х­өхөд халамж бол химийн зэвсэгнээс ч хүчтэйг эндээс харж болно.

Мэдээж, улс үндэстнээ мөхөөх санаа Монголын улстөрчдөд байхгүй. Харин өөрөө улстөрд удаан тогтохын тулд улсын эдийн засагт галав юүлсэн ч хамаагүй гэдэг сэтгэхүйгээр 1990 оноос хойшхи үе үеийн Засгийн газарт уламжлагдаж, хамгийн сайн хэрэгжүүлж ирсэн нь халамжийн бодлого билээ. Хүүхэд бүрт 10 мянган төгрөг, шинэ төрсөн хүүхдэд 100 мянга, шинээр гэр бүл болсон хост 500 мянга, сурагчдын хичээлийн хэрэгслийг үнэгүй олгоно гээд л. УИХ-ын гишүүд нь хүртэл улсын төсвөөс 10, 100 саяар аваад ойргоо халамжилдаг боллоо. Сүүлдээ энэ хэмжээ нэг тэрбумд хүрсэн.  2009 оны нэг статистик байдаг юм. Тухайн үеийн 2.8 сая монголчуудын 1.6 сая нь нийтдээ 66 төрлийн халамж авч байна гэж. Давхардсан тоо хэдий ч нийт иргэдийн 50 нь халамжаар амьдарч байлаа. Ингэж л улстөрчдийн засагт тогтох, УИХ-д ахин сонгогдох гол арга хэрэгсэл нь хавтгайруулсан халамжийн бод­лого болсон юм. Тэднийхээ аманд орж, бусдын өмчийг дээрэмдэж аваад ард түмэнд үнэгүй тараадаг туульсын баатруудын тухай уншиж өссөн, Робингүүдийг үлгэрлэн дуу­риа­даг уламжлалт сэтгэлгээтэй мон­голчууд бид ч үнэгүй юманд нугасгүй, халамжлуулах дуртай болсон нь ч үнэн билээ.

Үргэлжлэлийг iToim.mn сайтаас уншина уу.

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.