Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
Р.Нямдорж: Төрсөн сумаа гэдэггүй хүн Монголоо сэтгэлдээ тээнэ гэж байхгүй



Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржтой ярилцлаа.



-Монгол түмний уламжлалт Цагаан сар болох гэж байна. Бөхийн барилдааны бэлтгэлийг хангаж дууссан уу?
-Цагаан сарын бөхийн барилдаан жил бүр болдог учраас тухайн оны онцлог гээд байх юм ховор л доо. Гандантэгчинлэн хийдээс зоог шүүсийг нь бэлтгэнэ, Төрийн ёслолын албаныхан төрийн өндөрлөгүүдийн аюулгүй байдлыг хангах ажлаа хийнэ. Харин манайхан монгол айл Цагаан сардаа яаж бэлддэг, тэр жаягаар Бөхийн өргөөнийхөө тохижилт цэвэрлэгээ, дотоод бэлтгэлээ хангадаг. Одоо Бөхийн өргөөний гадна талд өнгө будаг түрхээгүй харагдаж байгаа байх. Харин дотор талдаа бол огт өөр 20-иод сая төгрөгөөр галын дохиолол тавиуллаа, 15 сая төгрөгөөр дулааны узель, 10 гаруй сая төгрөгөөр цахилгааны залгалт салгалтын автомат удирдлага шинээр угсарч орчин үеийн стандарт шаардлагад нийцүүллээ. Зүйрэлж хэлэхэд, нүүрээ будаж оо энгэсэг түрхсэн нэг хүн, нүүрээ будаагүй ч, дотор эрхтэн нь эрүүл саруул нэг хүн хоёрын хоёр дахь нь Бөхийн өргөө болоод байна. Тэгэхээр Цагаан сарын барилдааны бэлтгэл хангагдсан гэж хэлж болно.

-Цагаан сарын барилдаанд улсын цол олгодог болно гэж яриад байсан, бүтэхгүй болсон уу?
-Цагаан сарын барилдаанд цол олгохгүй. Цол олгох асуудлыг 1990 онд баталсан Үндэсний бөхийн барилдааны дүрмээр бүрэн шийдсэн. Тэнд, улсын их баяр наадмаас өөр ямар ч шатны, ямар ч хэлбэрийн барилдаанд улс, аймаг, сумын цол олгохгүй гэсэн хатуу заалттай. Онцгой ойн жил гэдгээр дутуу даваатай бөхөд цол ахиулж олгохгүйг тэнд бас зааж өгсөн. Ардын хувьсгалын түүхт ойн өндөр жилүүдэд зургаа давсан бөхөд заан, найм давсан бөхөд арслан цол олгож байсныг болиулсан. Ардын хувьсгалын 80 жилийн ойд барилдаж байгаа бүрэлдэхүүн, 81 жилийн ойд барилдаж байгаа бүрэлдэхүүнтэй яг ижилхэн байдаг. Тэнд чанарын өөрчлөлт гардаггүй. Үндэсний бөхийн барилдаан, цол олголтыг маш шударга болгосон энэ заалт хэрэгжээд явж байгаа. Цаашид ч үүгээрээ явах байх. Яагаад гэвэл 2003 онд баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд яг энэ хэвээрээ хуульчлагдсан.

-Өнгөрсөн зун хоёр аваргад дархан аварга цол олгосон. Үүн шиг хуулиа өөрчлөөд цол олгож болох уу, жишээ нь Цагаан сараар..,
-Уламжлалаа харвал даншигт, бас арван засгийн наадамд цол олгож байсан. Тийм учраас арван засгийн наадмыг орлуулаад “Дөрвөн уулын хишиг” барилдаан гэж хийгээд дөрвөн удаагийн барилдааны нийлбэрээр гарьдаас доош цол олгоё гэж төсөл санаачилсан. Төслөө тухайн үед нь Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан. Ерөнхийлөгч “би энэ асуудлаас жаахан хол хүн учраас дэмжих, дэмжихгүйн аль нэгийг тодорхой хэлэх боломжгүй байна. Бөхчүүд, ард түмнээсээ асуугаад та нар өөрсдөө шийд ээ” гэсэн. Тэгээд бид тухайн үед ид барилдаж байсан бөхчүүдээсээ санал асуулга явуулж судалгаа авсан. Бүгд эсэргүүцсэн. Цолыг улсын их баяр наадмаас өөр тохиолдолд олговол нэр хүнд нь унана гэж үздэг юм байна лээ. Тэгээд цол олгохын асуудлыг дахиж хөндөөгүй, хөндөх ч хэрэггүй.

-Ийм яриа, судалгаа хэдийд болсон юм бэ
-2007 онд

Үргэлжлэлийг iToim.mn сайтаас уншина уу.

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.